z-logo
open-access-imgOpen Access
ШИЙТАКЕ (LENTINUS EDODES L) МӨӨГНИЙ ҮЙЛДВЭРИЙН МИЦЕЛЬ ГАРГАН АВСАН СУДАЛГААНЫ ДҮН
Author(s) -
Naranmandakh Sh,
Т Солонго
Publication year - 2017
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v57i3.889
Subject(s) - lentinus , chemistry , food science , mushroom
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд мөөгийг хүнсний болоод эмчилгээний чиглэлээр өргөн хэрэглэх болсон тул мөөгний тариалалт асар хурдацтай хөгжиж байна. Дэлхий нийтийн хөгжлөө дагаад Монголчууд ч гэсэн мөөгийг ихээр хэрэглэх болсон байна. Иймд өөрийн оронд мөөг тариалж дотоодын хэрэгцээгээ хангах шаардлага урган гарч байна. Үүнтэй холбоотойгоор бид шим тэжээлийн чанар ихтэйгээс гадна дархлаа дэмжих, холестрол бууруулах, бактер, вирус, хавдрын эсрэг үйлчилгээтэй шийтаке мөөгний мицелийн цэвэр өсгөврийг сэргээн ургуулж, үйлдвэрийн мицелийг гаргахад тохиромжтой орчин, нөхцлийг тогтоох зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв.Судалгааны хүрээнд шийтаке (Lentinus edodes L) мөөгний цэвэр өсгөврийг сусло агар, төмс-глюкоз агар, сабуро агар гэсэн 3 төрлийн хатуу тэжээлийн орчинд туршиж ургуулахад, дээрх орчнуудаас төмс-глюкоз агар хатуу тэжээлийн орчин нь илүү тохиромжтой байв. Мөн цэвэр өсгөврийг ургуулах оновчтой температурыг сонгох зорилгоор +21°С, +23°С, +25°С-д ургуулан туршиж, +23°С нь хамгийн тохиромжтой болохыг тогтоов. Үүний дараа мөөг тарих үйлдвэрийн мицель гаргах туршилтыг улаан буудай, овьёос, арвай гэсэн 3 төрлийн будаат орчныг сонгон гүйцэтгэсний дүнд улаан буудайт орчин дээр шийтаке мөөгний үйлдвэрийн мицелийг гарган авах нь тохиромжтойг тогтоов.

The content you want is available to Zendy users.

Already have an account? Click here to sign in.
Having issues? You can contact us here