
УЛААНБААТАР ХОТЫН ӨНГӨН ХӨРСӨН ДЭХ ХҮНД ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХЭЛБЭРИЙН АГУУЛГЫН СУДАЛГАА
Author(s) -
Ц Бямбасүрэн,
Б Хүүхэнхүү,
Е В Шабанова,
И Е Васильева,
Б Энхзул
Publication year - 2017
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Czech
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v57i3.886
Subject(s) - chemistry , manganese , chromium , nuclear chemistry , zinc , organic chemistry
Энэ ажилд Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх зарим хүнд металлуудын хөдөлгөөнт агуулгын судалгааны дүнгээс үзүүллээ. Zn, Cd, Mn, Co, Ni, Cr ба Cu-ийн Улаанбаатар хотын өнгөн хөрсөнд орших хүчилд уусах агуулга ба биологийн идэвхт хөдөлгөөнт агуулгуудыг атомын шингээлтийн спектроскопийн дөлөн атомчлал, индукцийн холбоост атомын цацааргалтын спектроскопийн аргуудаар тус тус тодорхойлсон болно. Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Pb, Zn, Cd, Mn, Co, Ni, Cr ба Cu-ийн тархалтыг энгийн статистик аргаар тогтоож, эдгээр элементүүдийн өнгөн хөрсөнд хуримтлагдах механизм ба хөдлөлзүйд орох процессыг олон хэмжээст статистикийн регрессийн аргаар судлав. Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Mn, Co-ын хүчилд уусах агуулгын тархалт жигд, Pb, Zn, Cd, Ni, Cr ба Cu-ийн хүчилд уусах агуулга ба бүх хүнд элементүүдийн биологийн идэвхт хөдөлгөөнт агуулгын тархалт жигд бус байлаа. Улаанбаатар хотын өнгөн хөрсөнд Mn, Cr, Cu, Ni, Zn-ын литоген фракц нь антропоген фракцаас их байхад Pb ба Co-ын антропоген фракц ихээр илэрсэн байна. Хүнд элементүүдийн ацетатын буферт хандлагдах биологийн идэвхт хөдөлгөөнт агуулгын нийт агуулгад эзлэх хувь Cu (1.52) < Cr (1.74) < Ni (2.31) < Pb (2.76) < Co (4.30) < Zn (5.70) < Mn (14.03) < Cd (49.4) гэсэн өсөх эрэмбийг үзүүлсэн нь Улаанбаатар хот орчмын суурь хөрсөн дэх хүнд элементүүдийн хөдлөлзүйн фактораас өндөр, харин ОХУ-ын стандартаас Cr, Ni, Cu, Zn-ын хөдөлзүйн фактор бага, Pb, Cd-ын хөдөлзүйн фактор их илэрлээ. Хүнд элементүүдийн өнгөн хөрсөнд хуримтлагдах механизм ба хөдлөлзүйд орох процесс нь элемент тус бүрийн хувьд өөр хамаарлыг үзүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотын орчны бохирдол олон эх үүсвэрээс үүдэлтэй ба хүний сөрөг үйл ажиллагааны улмаас өнгөн хөрсний шинж чанарт маш ихих өөрчлөлт орсныг харуулж байна.