z-logo
open-access-imgOpen Access
Воздействие рекреационной нагрузки на компоненты лесного фитоценоза
Author(s) -
А А Селиванов,
Д Зоёо,
Д Цэндсүрэн
Publication year - 2017
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v57i196.799
Subject(s) - carex , botany , traditional medicine , biology , medicine
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам огцом ихээр нэмэгдэж байгаа нь хотын ногоон бүсэд салхинд гарч амрагчдын тоо ихсэх, хүний хөлийн талхлалд өртөх ойн талбайн хэмжээ өргөсөх үндсэн шалтгаан болж байна. Ойг амралт зугаалгын болон дагалт баялаг түүх (рекреаци) зориулалтаар ашиглах явцад ойн фитоценозод ихээхэн өөрчлөлт ордог. Улмаар ойн агаарыг цэвэршүүлэх, хүчилтөрөгчийг ялгаруулах, цаг уур, усны горимыг зохицуулах үүрэг нь буурдаг. Ойн доод ташингын ургамлууд нь биогеоценозын чухал бүрэлдэхүүн болохын зэрэгцээгээр ойн фитоценозын өөрчлөлтийн гол илтгэгч нь байдаг. Улаанбаатар хотын ногоон бүсийн рекреацийн ачааллаараа ялгаатай ойнуудад өвслөг ургамлан бүрхэвчид төлөв байдлын үнэлгээ хийн судлахад алаг өвс-улалжит тайгархаг шинэсэн ойд өвслөг ургамлын бүрхэцийн хувь аажмаар буурч байна. Мөн рекреаци ашиглалтын эхний шатанд зүйлийн бүрэлдэхүүний тоо өсч, цаашид рекреацийн ачаалал ихсэх тусам зүйлийн бүрэлдэхүүн цөөрч, Iris ruthenica Ker.-Gawl., Trisetum sibiricum Rupr., Carex lanceolata Boott. гэх мэт ойн үндсэн зүйлүүд устан, хээрийн болон хөл газрын ургамлын зүйлүүд түрэн орж ирэх байдлаар өөрчлөлт орж байна.

The content you want is available to Zendy users.

Already have an account? Click here to sign in.
Having issues? You can contact us here