
ДИНАМИК НӨХЦӨЛД УСАН УУСМАЛААС Cr(VI)-ЫГ БИОСОРБЦЛОХ ПРОЦЕССЫН КИНЕТИКИЙН СУДАЛГАА
Author(s) -
А Алтангэрэл,
С Даваасүрэн
Publication year - 2016
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v56i01.673
Subject(s) - nuclear chemistry , chemistry
Хүрээлэн буй орчны чухал асуудлын нэг нь усан орчин дахь бохирдуулагч, хортой хүнд металлыг зайлуулах явдал юм. Хүнд металл болон тэдгээрийн нэгдлүүдийг зайлуулах физик, хими, биологийн олон төрлийн аргууд байдгаас биосорбцын арга нь эдийн засгийн хувьд хямд, нүсэр тоног төхөөрөмж шаарддаггүй, хүрээлэн буй орчинд ээлтэй, бүтээмж өндөртэй зэрэг давуу талуудтай. Энэхүү судалгаанд липтон цайны хаягдал биомассаар усан орчноос Cr(VI)-ыг биосорбцлох туршилтыг динамик нөхцөлд явуулж, процессын зохистой нөхцлийг биосорбент материалын үеийн зузаан, урсгалын хурд, Cr(VI)-ын анхны концентрацаас хамааруулан сонгож, биосорбцын кинетикийг тодорхойлох зорилго тавьсан. Туршилтын дүнгээс харахад липтон цайны хаягдал биомассаар Cr(VI)-ыг биосорбцлох процесс нь Cr(VI)-ын анхны концентраци 10 мг/л, уусмалын урсгалын хурд 1 мл/мин, биосорбент материалын үеийн зузаан 10 см үед хамгийн сайн явагдаж байв. Усан уусмалаас Cr(VI)-ыг биосорбцлох процесс нь pseudo-II эрэмбийн кинетик зүй тогтлоор явагдаж байгааг тогтоов.