МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН
Author(s) -
Ш Нармандах,
Н Дагийсүрэн
Publication year - 2016
Publication title -
proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v54i3.646
Subject(s) - inonotus obliquus , botany , chemistry , biology , food science
Сүүлийн жилүүдэд монголчууд эмийн мөөгөөр бэлтгэсэн цайг ихээхэн хэрэглэх болсон тул тэдгээр мөөгний химийн найрлага, шим тэжээлийн бодисыг тогтоох зорилгоор хар модны агил Fomitopis officinalis (Vill. ex Fr.), хар модны туруудай Fomitopsis pinicola (Schwarts. ex Fr.), хусны туруудай Fomes fomentarus (L. ex Fr.), хусны онгол Inonotus obliquus (Pers. ex Fr.), хар модны тахай Laetiporus sulphureus (Bull. ex Fr.) зэрэг 5 зүйлийн эмийн мөөгний химийн найрлагын судалгааг гүйцэтгэж дүнг нэгтгэв. Судалгааны дүнд эдгээр мөөгүүд нь уургийг 8.06-28.31%, үл орлогдох амин хүчлийг 24.55-27.03%, эслэгийг 17.89-41.53%, хитинийг 2.63-5.33%, лигнинийг 2.69-5.42%, нийт тосны агууламж 1.53-3.51%, эрдэс элементийг 1.63-10.31%-иар тус тус агуулдагийг тогтоов. Хар модны агил мөөг нь давирхайлаг бодис ихтэй (70% хүртэл), чага нь усанд хандлагдах бодис ихтэй (39%) мөөг болно.
Accelerating Research
Robert Robinson Avenue,
Oxford Science Park, Oxford
OX4 4GP, United Kingdom
Address
John Eccles HouseRobert Robinson Avenue,
Oxford Science Park, Oxford
OX4 4GP, United Kingdom