
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ХҮЧИЙГ СЕЙСМ ДОЛГИОНЫ ҮРГЭЛЖИЛСЭН ХУГАЦААГААР ТОДОРХОЙЛОХ НЬ
Author(s) -
Д Мөнгөнсүрэн,
М Өлзийбат
Publication year - 2016
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v54i2.652
Subject(s) - physics
Шинжлэх ухаан, технолог улам хурдацтай хөгжихийн хэрээр газар хөдлөлийн судалгааны багаж техник технологи улам боловсронгуй болж газрын гүнд болж буй өчүүхэн эвдрэлээс үүссэн сейсм долгионыг бүртгэж авах боломж нээгдсэнээр сул газар хөдлөлтүүдээс үүссэн доргилтыг нанометрийн (10-9 мм) түвшинд бүртгэн авч тодорхойлж байна. Гэвч энэхүү өндөр мэдрэмжийн сейсмостанцуудын сейсм долгион бүртгэх боломжийн хязгаараас хамаарч хүчтэй, зарим тохиолдолд дунд зэргийн хүчтэй газар хөдлөлтийн сейсм долгионы далайцыг бүртгэж тухайн газар хөдлөлтийн хүчийг тодорхойлоход хүндрэл учирдаг. Тухайн сейсмостанцаас 100 км-ээс дотогш зайд болсон газар хөдлөлтүүдийн хувьд сейсм долгионы замхралт ба орчны геологийн нөхцөл хоорондын зайнаас хамаарсан шулуун хамаарал алдагддаг тул газар хөдлөлтийн хүчийг шууд тодорхойлох боломжгүй. Иймээс газар хөдлөлтийн хүчийг сейсм долгионы үргэлжилсэн хугацаагаар тодорхойлох аргыг хэрэглэдэг болно.Газар хөдлөлийн сейсм долгионыг багажинд бүртгэж эхэлсэн хугацаанаас уг газар хөдлөлтийн бичлэгийн далайцын түвшин замхарсаар газар хөдлөхийн өмнөх түвшинд хүртлэх хугацааг тухайн газар хөдлөлтийн долгионы үргэлжилсэн хугацаа гэнэ.