
НУГЫН БҮЛГЭМДЭЛД ЗОНХИЛОХ TRIFOLIUM LUPINASTER-ИЙН БИОМОРФОЛОГИЙН СУДАЛГАА
Author(s) -
Н Нарантуяа,
О Мөнхзул
Publication year - 2016
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Ukrainian
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v54i1.630
Subject(s) - agronomy , chemistry , biology
Аливаа ургамал, ургамал бүлгэмдлийн хөгжлийн явц, динамикийг тодорхойлогч хүчин зүйл нь ургамлын биоморфологи юм. Ургамлын биоморфологи гэдэг нь ургамлын биологи хөгжлийг (дотоод ертөнцийг) түүний гадаад орчинтой уялдуулан, морфологи (гадаад орчинтой) шинжтэй нь холбон судалдаг шинжлэх ухаан [5] бөгөөд ялангуяа өнөөдрийн цаг уурын өөрчлөгдөл, дулаарал, хуурайшлын нөлөөн доор ургамал хэрхэн өөрчлөгдөж, дасан зохицон амьдарч буйг илрүүлэхэд голлох үүрэгтэй билээ. Оросын их эрдэмтэн И.Г.Серебряков (1964) ургамлын амьдралын хэлбэр, экологийн морфологи хоёрын нэгдэл бол биоморфологи юм гэж томъёолж, ургамлын амьдралын хэлбэр нь түүний удамшлын шинжээс гадна ургамлыг хүрээлэн буй орчны тодорхой нөхцлөөс хамааран илэрч буй шинжүүдийн илрэл гэж тодорхойлсон байдаг. Ургамлын биоморфологи нь ургамлын биологи хөгжил бөгөөд ургамал бүхэн экологийн тодорхой орчин дор өөрсдийн хөгжлийн үе шатыг дамжин хөгждөг, өөрөөр хэлбэл ургамлын дотор явагдаж буй биологи хөгжлийн явц гадаад орчин буюу ургамлын гадаад орчинд түүний морфологи шинжээр илэрч байдаг билээ [6]. Иймд ургамал бүлгэмдлийн түвшинд ургамлын бодгаль тус бүрийн хөгжлийн явц, хөдлөлзүйг судлан илрүүлэхэд ургамлын ценопопуляцийн тухай асуудал чухлаар тавигдаж байдаг. Ценопопуляци гэдэг нь нэг ценоз дахь нэг зүйл ургамлын бодгалиудын нэгдлийг хэлэх ба өөртөө ургамлын бодгалийн тооллого, насны бүтцийн судалгаа, ургамлын амьдрамж гэсэн үндсэн 3 ойлголтыг агуулж байдаг. [7]. Ургамлын насны бүтцийг судалсанаар тухайн ургамал бүлгэмдлийг бүрдүүлж буй ургамлын өөрчлөгдөх, нөхөн сэргэх үйл ажиллагаа, хүний хүчин зүйлсийн нөлөөн дор өөрчлөгдөн буй бичил шинэ орчинд дасан зохицох байдал, ургамлын амьдрах чадварыг тодорхойлох боломж бүрддэг ба энэ нь ургамал бүлгэмдлийн өөрчлөгдлийн судалгааны чанарын үзүүлэлт болдог билээ [6]. Иймд аливаа ургамал бүлгэмдлийн өөрчлөгдлийг гадны хүчин зүйлсийн нөлөөллөөс (цаг уурын өөрчлөгдөл, мал хэт бэлчээрлэлт) хамааруулан судлах мониторингийн судалгаанд ургамлын ценопопуляцийн судалгаа зайлшгүй шаардлагатай болох нь харагдаж байна. Иймд бид ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Мөнгөн морьт дахь ой нугын суурингийн үетэн-алаг өвст татмын нугын бүлгэмдлийг судалгааны обеъктоор сонгон авч энд зонхилох зарим ургамлын ценопопуляцийн судалгааг явуулж байна. Энэхүү өгүүлэлд бид нугын зрнхилрх ургамал Trifolium lupinaster-ийн ценопопуляцийн судалгааны үр дүнг тусгав.