z-logo
open-access-imgOpen Access
Шарилжны төрлийн зарим ургамлын in vitro хавдрын эсэд үзүүлэх нөлөө
Author(s) -
Ж Болдбаатар,
П Эрдэнэбаатар,
Л Хулан,
Д Номиун,
Б Номин,
Ц Оюунсүрэн
Publication year - 2017
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v53i207.823
Subject(s) - artemisia , in vitro , botany , biology , biochemistry
Орчин үеийн хүн төрлөхтөний эрүүл мэндэд тулгамдаж буй асуудалуудын нэг нь төрөл бүрийн хорт хавдрын өвчлөл юм. Дэлхий нийтээр уг өвчний үүсэл, шалтгаан, эмчлэх боломжын талаар өргөн хүрээний судалгаа шинжилгээний ажлууд хийж байна. Эмчилгээнд хэдийгээр мэс засал, туяа, химийн эмчилгээ ашиглаж байгаа ч эдгээрээс илүү үр дүнтэй байж болох, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, эсвэл сөрөг нөлөөгүй биологийн гаралтай эм бэлдмэл гарган авах хэрэгцээ, шаардлага байсаар байна. Өдгөө янз бүрийн ургамал, тэдгээрийн тодорхой нэгдлүүдийн хавдрын эсрэг идэвхийг тогтоосон судалгаа ихээхэн хийгдэж зарим нь патентлагдаж хэрэглээнд нэвтрээд байна. Ханд болон цэвэр нэгдлийн хавдрын эсрэг идэвхийг тогтоох судалгааны сонгодог загвар бол уг хавдрын эдээс гаргаж авсан эсийн өсгөвөрийн шугамуудыг ашиглах явдал юм.Бид судалгаанд шарилж буюу Artemisia-ийн төрөлд хамаарах гурван зүйл ургамлыг ( Artemisia xerophytica Krasch, Artemisia lavandulaefolia DC, Artemisia intricata Franch ) хорт хавдрын эмчилгээнд ашиглах боломжийг судлах зорилгоор зүйл бүрээс тус бүр этанол, 70% метанол ханд гарган авч хорт хавдарын in vitro дахь эсийн өсгөвөрийн (PCC, MDCK) үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх ажил хийв.Судалгааны дүнд A.xerophytica, A.intricata 2 зүйл ургамлын этанол болон метанол ханд хавдрын MDCK, РСС эсийн хуваагдалд концентрациас хамааран саатуулах нөлөөтэй байв. A. lavandulaefolia ургамлын этанол болон метанол хандууд нь зөвхөн РСС эсийн хуваагдлыг концентрациас хамаарч саатуулах үйлчилгээтэй. Бүх ургамлын хандууд MDCK, РСС эсүүдийн шилжин ургах чадварыг саатуулж байсан хэдий ч хавдрын эсийн Bcl-2 генийн экспрессээс хамааралтай апоптозын процессыг өдөөхгүй байв. Энэ нь дээрх хандуудын эсийн хуваагдал, шилжин ургах чадварт үзүүлж буй сөрөг нөлөө нь апоптозын процессоос хамааралгүй болохыг харуулна.

The content you want is available to Zendy users.

Already have an account? Click here to sign in.
Having issues? You can contact us here