z-logo
open-access-imgOpen Access
ЧЕЛЯБИНСКИЙН СОЛИРООС ҮҮДЭЛТЭЙ НЭЛ АВИАГ БҮРТГЭСЭН НЬ
Author(s) -
Ч Баярсайхан,
С Дэмбэрэл
Publication year - 2017
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v52i3.863
Subject(s) - computer science
Оросын Холбооны Улсын Челябинскийн мужийн Черваркул хотын ойролцоо 2013 оны 02-р сарын 15 өдөр олон улсын цагаар 03 цаг 20 минутын орчим агаар мандлын давхаргыг зүсэн солир унах үзэгдэл ажиглагдсан байна. Энэ солироос үүдэлтэй агаар мандлаар тархан ирсэн нэл авиагМонголд ажиллаж байгаа байгаа нэл авианы I34MN станц дээр 17 минутын туршид бүртгэсэн байна. 1908 онд Сибирийн Тунгуст унасан солироос хойш зуу гаруй жилийн дараа тохиож байгаа томоохон хэмжээний /15-17 м диаметртэй/ солир дэлхийн агаар мандлыг зүсэн унах байгалийн энэхүү сонин үзэгдэл нь нэл авианы гол үүсгүүрүүдийн нэг юм. Солир нь дэлхийн агаар мандалд 11.2-72.8 км/с хурдтай орж ирэх ба давтамжийн хягаар нь 0.3-3 Гц зурвас бүртгэгддэг байна (A.Le Pichon, et. al 2009). ОХУ-д унасан уг солир нь 20-30 км/с хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирснийг урьдчилсан байдлаар тодорхойлжээ. Солирын биет агаар мандлыг ийм их хурдтай зүсэж унахдаа шатаж, улмаар 15-20 км –ийн өндөрт хүчтэй дэлбэрсэн байна. Энэ процессоос үүссэн нэл авиаг олон улсын Цөмийн Туршилтыг Бүрэн Хориглох Гэрээний Байгууллагын (ЦТБХГБ) нэл авианы сүлжээ станцууд, түүний дотор Монголд дахь нэл авианы станцад бүртгэсэн. Бүртгэгдсэн нэл аваианы долгионы бичлэгүүдыг боловсруулж дараах урьдчилсан үр дүнг гарган авлаа.

The content you want is available to Zendy users.

Already have an account? Click here to sign in.
Having issues? You can contact us here