Open Access
БАГАНУУР, ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ТЕРМОГРАФИ, ТЕРМОЛИЗИЙН СУДАЛГАА
Author(s) -
Ю Д Каминский,
Ж Дугаржав,
Б Авид
Publication year - 2017
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Ukrainian
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v52i3.861
Subject(s) - medicine
Нийлэг түлш, кокс химийн аж үйлдвэрийг үүсгэн хөгжүүлэх зорилт тавигдаж байгаа өнөө үед Багануур, Тавантолгой мэтийн томоохон ордуудын нүүрсний хими – бүтцийн төрх байдал, урвалын идэвх, ялангуяа, халуун задрал, хийгээд механохимийн урвалыг гүнзгий судлах нь ихээхэн ач холбогдолтой. Нөгөө талаар, багануур ба тавантолгойн нүүрс бол Монгол орны хүрэн ба коксждог чулуун нүүрсний түгээмэл төлөөлөгч тул бусад ордын ижил төсөөтөй нүүрсний төрх байдлын үнэлгээнд ч хөрвүүлэн ашиглах боломжтой. Энэ үүднээс бид ОХУ – ын ШУА – ийн Сибирийн салбар, Монголын ШУА- ийн хамтарсан төслийн хүрээнд хоёр ордын нүүрсний хими- бүтцийн гүнзгийрүүлсэн судалгаа явуулсан бөгөөд өмнөх өгүүлэлд /1/ хоёр ордын нүүрсний петрограф, морфологи болон химийн байгуулалтын судалгааны үр дүнгүүдийг гаргасан болно. Энэ өгүүлэлд хоёр ордын нүүрсний термографи, термолиз, механохимийн судалгааны дүнгүүдийг өгүүлэв.