
Программ хангамж бүтээх өртөг тооцоход өгөгдөл олборлолтыг ашиглах нь
Author(s) -
C. Уянга,
Н. Мөнхцэцэг,
Ч. Наранмандал
Publication year - 2018
Publication title -
èrdèm šinžilgèènij bičig hèrèglèènij šinžlèh uhaan, inženerčlèl
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
ISSN - 2617-7145
DOI - 10.22353/mjeas.v1i01.913
Subject(s) - computer science
Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, өндөр чанартай программ хангамжийн бүтээгдэхүүнийг хямд зардлаар, богино хугацаанд амжилттай хөгжүүлэхэд эдийн засгийн тооцоо, төслийн удирдлага ихээхэн үүрэгтэй. Программ хангамжийн инженерчлэлд программ хангамжийн өртөг, үр ашгийн шинжилгээ, тооцоо хийх, үнэлэх, тэр дундаа түүнийг бүтээх өртгийг бодитой тооцоолж, таамаглах нь чухал ач холбогдолтой. Энэхүү өгүүлэлд программ хангамжийн өртөг тооцоолох аргачлал, программ хангамжийг бүтээх өртгийг таамаглахад өгөгдөл олборлолтыг ашигласан нэгэн шийдлийг авч үзсэн.