
Агаар мандал дахьусны уурын агууламжийг GPS хэмжилтээс тодорхойлсон дүн
Author(s) -
Ш Амаржаргал,
Г Даваахүү,
Д Лхагвасүрэн,
С Санжжад,
Н Хишигжаргал,
Ч Мөнхчимэг
Publication year - 2017
Publication title -
šinžlèh uhaany akademijn mèdèè/proceedings of the mongolian academy of sciences
Language(s) - Uncategorized
Resource type - Journals
eISSN - 2312-2994
pISSN - 2310-4716
DOI - 10.5564/pmas.v57i196.802
Subject(s) - global positioning system , gnss applications , geodesy , remote sensing , geography , computer science , telecommunications
Тропосферийн эгшин зуурын төлөв байдлыг илэрхийлэгч тундасжих усны уурын агууламжийг газрын GPS ажиглалтаас гадаргын цаг уурын мэдээ ашиглан гаргаж авах боломжтой. Байнгын ажиллагаатай хоёр давтамжийн GPS системийн сүлжээ нь агаар мандал дахь тундасжих усны уурын агуулгыг орон зайн болон цаг хугацааны өндөр нарийвчлалтай тандах хүчин чадалтай техникт тооцогддог. Монголд ажиллаж буй GEODGPS сүлжээний байнгын ажиллагаатай 4 станцийн ажиглалтын мэдээг бид анх удаа цаг уурын судалгааны зорилгоор ашигласан үр дүнг энд нийтэллээ. Тундасжих усны уурын агуулгыг Bewis-ын загварын агаарын дундаж температураар тооцоолсон бөгөөд боловсруулалтын үр дүнгийн нийцийг Олон Улсын GNSS Албаас гаргадаг 5 минутын завсамжтай тропосферийн бүтээгдэхүүнтэй харьцуулж тогтооход дундаж ялгавар(бодсон– IGS) = ±15 мм дотор байгаа нь хоёр бүтээгдэхүүний сайн нийлэмжтэйг харуулж байна.